Газрын тосны 19-р талбайн тээврийн Монгол жолооч нар ажил хаялт зарлажээ

2021/01/05

Газрын тосны 19-р талбайгаас Бичигтийн боомт руу тос тээвэрлэдэг Монгол жолооч нар өчигдөр буюу 1-р сарын 4-ний өдрөөс эхлэн ажил хаялт зарлажээ. Тэд БНХАУ-ын “Зүүн хатавч” боомтод хүрч тосоо хүлээлгэн өгдөг бөгөөд тэнд Монгол жолооч нарын түр байрлах байрны орчин нөхцөл сайнгүй байдаг ажээ. Тиймээс тус  байрны нөхцөлийг сайжруулах шаардлагыг Хятадын талд тавьж ийнхүү ажил хаясан байна.

Газрын тосны 19-р талбайн тээврийн Монгол жолооч нар ажил хаялт зарлажээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх