Газрын тосны тээвэрлэлт хийдэг 50 орчим жолооч ажил хаяж Хятадын талд тодорхой шаардлага тавьж байна

2021/01/05

Газрын тосны 19-р талбайгаас Бичигт боомт руу тосны тээвэрлэлт хийж байгаа Дорнын хөгжил, Дорнын гэгээ, Хүннү компаниуд өөрсдийн эзэмшлийн машинаас гадна БНХАУ-ын СNPC гэх компанийн 50 орчим машиныг гэрээгээр ашиглаж тээвэрлэлт хийдэг байна. Жолооч нар Бичигт боомтоор гарч БНХАУ-ын Зүүн хатавч боомтонд тостой машинаа хүргээд тэндээс хоосон машин аваад буцдаг байна.

 

 

 

 

БНХАУ-ын СNPC компани жолооч нарыг тээвэрлэлт хийх боломжоор бүрэн хангана хэмээн гэрээнд тусгасан байдаг ч сүүлийн 2 сар түлш нь хүрэхгүй замдаа дуусах, дугуй тос масло гээд бусад шаардлагатай материалаар хангахгүйгээс болж жолооч нар хохироход хүрчээ.

Тиймээс СNPC компанийг хангалттай түлш олгох, засварын матеиаралаар хангах болон Зүүн хатавч боомтод түр байрлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, мөн жолооч нарын санал бодлыг сонсохыг удаа дараа шаардсан болов ч асуудлыг огт авч хэлэлцээгүй учраас ийнхүү 50 орчим жолооч ажил хаялт зарлаад байна. 

Газрын тосны тээвэрлэлт хийдэг 50 орчим жолооч ажил хаяж Хятадын талд тодорхой шаардлага тавьж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх