Иргэн А одоогийн байдлаар Сэргэлэн суманд 4 малчинтай уулзсан нь тогтоогдоод байна

2021/04/04

Өмнөговь аймгийн иргэн А постгүй газраар буюу хулгайн замаар Дорнод аймгийн Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун сумдын нутгаар яваад буцах замдаа хяналтынханд баригдаж албадан тусгаарлагдаад байгаа. Тэрээр хоёулаа явж байсан бөгөөд тэднээс PCR-ийн шинжилгээ авч өчигдөр 16 цаг 30 минутын орчимд шинжилгээний хариу нь эерэг гарсан. Улмаар Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж дээрх 3 сумыг улаан төвшинд, бусад сумдыг шар төвшний ангилалд ороод байгаа юм. Тухайн цаг мөчөөс эхлээд иргэн А-гийн явсан маршрутыг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд Сэргэлэн сумын тухайд өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар тус сумын 1-р багийн 4 малчин түүнтэй уулзаж харьцсан нь тогтоогдоод байна. Тэдгээр 4 иргэнээс PCR-ийн шинжилгээ авч гэрийн ажиглалтад тусгаарлажээ. Сэргэлэн суманд 4 пост, 2 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. 

Иргэн А одоогийн байдлаар Сэргэлэн суманд 4 малчинтай уулзсан нь тогтоогдоод байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх