Хурдан морь авахаар хулгайн замаар ирсэн 2 дахь тохиолдлоос эрсдэл үүслээ

2021/04/04

Коронавирүсийн халдвараас сэргийлэх УОК, Монгол улсын Шадар сайдын тушаал шийдвэрийн дагуу хол хорио тогтоосон үед хулгайн замаар хурдан морь авахаар Дорнод аймагт нэвтэрсэн 2 дахь тохиолдол ийнхүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж Дорнод аймгийн нутаг дэвсгэр шар, улаан түвшинд шилжээд байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд аль болох хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсаар байтал хурдан морь авах сонирхох үзэх зорилгоор постгүй газраар хэд хэдэн сумын нутаг дамжин явж хариуцлагагүй хандаж байгаа асуудал ар араасаа гарсаар байна. Тодруулбал, 2021 оны 1-р сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбат нарын 5 хүн ямар ч зөвшөөрөлгүйгээр постгүй газраар явж  Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Баянхутаг сумаар дамжин Дорнод аймгийн Баян-Уул, Хэрлэн сумаар дамжиж Халхгол суманд очсон байдаг. Тэднийг Халхгол суманд албадан тусгаарлаж Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэсэн. Дээрх үйлдэлд нь Дорнод аймаг дахь шүүхээс А.Сүхбат болон түүний жолооч нарыг тус бүр 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Тэгвэл энэ удаа Өмнөговь аймгийн иргэн А гэх этгээд мөн хурдан адуу сонирхохоор хулгайн замаар ирж 3 сумын нутаг дэвсгэр дамжин явсан бөгөөд түүнээс Ковидын халдвар илэрч Дорнод аймгийн нутаг дэвсгэрт Ковид цар тахлын халдварын эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэлээ. 

 

Хурдан морь авахаар хулгайн замаар ирсэн 2 дахь тохиолдлоос эрсдэл үүслээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх