Маргаашнаас цэцэрлэг хэвийн горимоор, сургууль 7 хоногоор ээлжилж хичээллэнэ

2021/04/06
Аймгийн Онцгой комиссын 31 дүгээр хуралдааны шийдвэрээр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймгийн төв буюу Хэрлэн сум халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж үзэн 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал буюу МУ-ын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор тогтоосон Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусах хүртэлх хугацаанд, 
✅ЕБС-ийн 3 дугаар улирлын хичээлийг бага ангийн сурагчид 1 болон 3 дахь 7 хоногт танхимаар, 2 болон 4 дэх 7 хоногт цахимаар,
✅дунд, ахлах ангийн сурагчдыг 2 болон 4 дэх 7 хоногт танхимаар, 1 болон 3 дахь 7 хоногт цахимаар тус тус хичээллэхээр боллоо.
✅Хэрлэн сумын Цэцэрлэгийн үйл ажиллагааг өмнөх горимоор, /СӨБ-ын хүүхдүүд гараас гарт, эцэг эхийн хяналтад байдаг учир/
✅Бусад сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа мөн өмнө нь мөрдөгдөж байсан горимоор хичээллэнэ хэмээн Аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Маргаашнаас цэцэрлэг хэвийн горимоор, сургууль 7 хоногоор ээлжилж хичээллэнэ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх