Дорнод аймагт эхний ээлжинд 8500 тун вакцин ирнэ

2021/04/06
Дорнод аймагт Коронавируст халдвар ( COVID-19 )-ын эсрэг 8500 тун Вероцелл вакциныг татан авч байна.
Эхний ээлжинд тархвар судлалын заалтаар Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтан албан хаагчид, мөн Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд, Их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнууд тус тус вакцинжуулалтад хамрагдах юм байна. Иргэн бүр хариуцлагатай байж, халдваргүй бүс чигээрээ вакцинжуулалтын бүрэн тунгаа авч, #Ногоон_бүсээрээ үлдэхийн АОК-оос уриаллаа. 
Дорнод аймагт эхний ээлжинд 8500 тун вакцин ирнэ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх