Өнгөрсөн 3 сарын хугацаанд Дорнод аймгийн хэрэглэгчид 3,2 тэрбум төгрөгийн эрчим хүчний хөнгөлөлт эдэлжээ

2021/04/06

Коронавирүст халдварын цар тахлын үед айл өрх аж ахуй нэгж байгууллагад эрчим хүч, ус, хогны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх Монгол улсын Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу 2020 оны 12-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1-нийг хүртэл хугацаанд айл өрхийн болон зарим аж ахуй нэгж байгууллагын цахилгаан, дулаан,  хог тээвэр, усны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Тухайлбал, Дорнод аймагт  16969 айл өрх, 1161 ААН 900 саяас 1,2 тэрбум төгрөгийн цахилгаан дулааны хөнгөлөлт эдэлж байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд нийт 3,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн буюу Монгол улсын Засгийн газар төлсөн байна. 

Өнгөрсөн 3 сарын хугацаанд Дорнод аймгийн хэрэглэгчид 3,2 тэрбум төгрөгийн эрчим хүчний хөнгөлөлт эдэлжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх