Чойбалсан хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн дотогш нэвтрүүлнэ

2021/04/06

Хэрлэн сум, Матад сумыг шар төвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан уралдаан тэмцээн, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, диско бар, хүүхдийн тоглоомын талбайг хязгаарлаж байна. Өнөө оройн 22 цагаас хойш 8 хоногийн хугацаанд үйлчилнэ. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, түүнийг худалдан борлуулахтай холбоотой дээрх хугацаанд 10 цагаас 20 цагийн хооронд зөвхөн пиво дарсаар үйлчлэхийг зөвшөөрч байна. Шар төвшинд шилжсэн 2 сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоож байна. Улмаар дээрх хугацаанд Чойбалсан хотоос сумдууд руу гарах хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн дотогш нэвтрүүлнэ. Матад сумын тухайд, гарах орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. 

Чойбалсан хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн дотогш нэвтрүүлнэ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх