Дорнод аймагт Ковидын 2 тохиолдол батлагдлаа

2021/04/07
 
Дорнод аймгийн төв Хэрлэн суманд уурхайн ээлж солихоор ирсэн иргэдээс тусгаарлагдсан байсан иргэн Э-гийн давтан шинжилгээ эерэг гарсан. Мөн Улаанбаатар хотод хөхний хорт хавдрын хагалгаанд ороод ирсэн иргэн Б-гийн давтан шинжилгээ эерэг гарсан. Эдгээр шинжилгээг ХӨСҮТ рүү баталгаажуулахаар илгээсэн бөгөөд хариу эерэг гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Аймгийн онцгой комиссын шуурхай штаб хуралдаж байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, урьдчилан сэргийлэх дэглэмээ чанд мөрдөхийг АОК-оос анхаарууллаа. 

Дорнод аймагт Ковидын 2 тохиолдол батлагдлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх