Энэ сарын 15-нд ихэнх нутгаар нойтон цас орж хүчтэй салхи шуургатай

2021/04/13
Дорнод аймгийн нутгаар энэ сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 14-ний шөнө ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 7-12м/с, 14-ний шөнө, 15-нд 13-18м/с хүрч цасан ба шороон шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, 17-ноос дулаарч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: 14-ний шөнө, 15-нд хур тунадас, нойтон цас орно.Салхи их төлөв баруун хойноос 7-12м/с. 14-ний шөнө, 15-нд 13-15м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, 17-ноос дулаарч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна гэж Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 
Энэ сарын 15-нд ихэнх нутгаар нойтон цас орж хүчтэй салхи шуургатай   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх