Хулгайгаар ирсэн тод манлай уяачийн 2 малчин нь халдвар авчээ

2021/04/17

Тод манлай уяач Д.Даваахүү Хэнтий аймгийн Баян-Овоо сум орох зөвшөөрөл авч нийслэлээс гарчихаад Баян-Овоо сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу зөвшөөрөлгүй баталгаат бус замаар нэвтэрч малчныдаа ирсэн байна. 4-р сарын 8-нд Хөлөнбуйр сум орсон бөгөөд замдаа хөдөөний малчин айлуудаар орж явжээ. Түүнийг 4-р сарын 10-ны өдөр Хөлөнбуйр сумын Онцгой комиссоос албадан тусгаарлаж шинжилгээ авахад халдвартай болох нь тогтоогдсон. Түүний ойрын болон дам хавьтлын иргэдийг гэрт нь тусгаарлан ажиглаад байсан бөгөөд ойрын хавьтал болох 2 малчнаас нь 7 дох хоногийн давтан шинжилгээгээр халдвар илэрч нийт Дорнод аймагт бүртгэгдсэн тохиолдол 7 боллоо. 

Хулгайгаар ирсэн тод манлай уяачийн 2 малчин нь халдвар авчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх