Дорнод аймагт 3 хувийн зээлэнд 78 иргэн ААН хамрагдаж 6,7 тэрбум төгрөгийн зээл авчээ

2021/04/22

Монгол улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих зээл" буюу 3 хувийн хүүтэй зээлийг иргэн ААН-д олгож эхлээд байгаа. Дорнод аймгийн тухайд, уг зээлэнд 854 иргэн ААН-ийн 82,3 тэрбум төгрөгийн хүсэлт иржээ. Үүнээс 3-р сарын 31-ний байдлаар 20 ААН-д 4,8 тэрбум төгрөгийн зээл, 58 иргэнд 1,9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин 35 иргэн, ААН-ийн 4,1 тэрбум төгрөгийн зээл шаардлага хангаагүйн улмаас буцаагджээ. Мөн дахин санхүүжүүлсэн буюу ажлын байрыг дэмжих өндөр хүүтэй зээлтэй байсан 2 ААН, 1 иргэний 155,6 сая төгрөгийн зээлийг 3 хувь руу шилжүүлсэн байна. Одоогоор 311 иргэн ААН-ийн 28 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт судалгаанд байгаа юм байна. 

Дорнод аймагт 3 хувийн зээлэнд 78 иргэн ААН хамрагдаж 6,7 тэрбум төгрөгийн зээл авчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх