М.Бадамсүрэн: Монгол төрийн далбааны эх загварыг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Додийн Чойдог гуай зурж бүтээсэн байдаг

2021/07/10
М.Бадамсүрэн: Монгол төрийн далбааны эх загварыг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Додийн Чойдог гуай зурж бүтээсэн байдаг

Өнөөдөр 11:40 минутад Дорнод аймгийн төв талбайд Төрийн далбаа мандуулах үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Төрийн далбааны өдөр гэдэг бол их учир утгатай өдөр. Ялангуяа манай Дорнодчуудын хувьд энэ бол бахархалт сайхан өдөр гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ мандаж байгаа Монгол төрийн далбааны эх загварыг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Додийн Чойдог гуай зурж бүтээсэн байдаг. Мөн дээр нь Монгол улсын зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн гуай маань Монгол улсын төрийн дууллын үгийг зохиосон байдаг. Тийм учраас яах аргагүй Дорнодчууд бол эх орныхоо тусгаар тогтнол, бэлэг тэмдэг, улс үндэстнийхээ бахархал болсон энэ зүйлийг хийж бүтээхэд онцгойлон оролцсон ард түмний уугуул гэдгээрээ бид бүхэн бахархах учиртай. Төрийн далбаа, сүлд, дуулал зэрэг билэгдлүүд бол тухайн улс орныг төлөөлдөг учраас Монгол улсын иргэн бүр дээдлэн хүндэтгэж байх ёстой. Тийм ч учраас 7 сарын 10-ны өдрийг төрийн далбааны өдөр болгон Монгол улсаас зарлаж Төрийн далбаагаа мандуулдаг уламжлал бий болоод байна” хэмээн онцлон хэллээ.

 

 

М.Бадамсүрэн: Монгол төрийн далбааны эх загварыг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Додийн Чойдог гуай зурж бүтээсэн байдаг  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх