Өнөөдөр батлагдсан 19 тохиолдлын 14 нь Хэрлэн суманд бүртгэгджээ

2021/07/16
Өнөөдөр батлагдсан 19 тохиолдлын 14 нь Хэрлэн суманд бүртгэгджээ
Сүүлийн 24 цагийн дотор  Дорнод аймагт коронавирүсийн халдварын 19 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан 977 тохиолдол боллоо. 
 
Өнөөдөр Хэрлэн суманд 14 тохиолдол, Гурванзагал 1, Чулуунхороот 1, Чойбалсан 2, зөөвөрлөгдсөн 1  тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 
 
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл,
- Хэрлэн суманд: 569+ өнөөдөр 14
- Хөлөнбуйр суманд: 5
- Цагаан-Овоо суманд: 52
-Дашбалбар суманд: 6
-Баян-Уул суманд: 13
-Сэргэлэн суманд: 24
-Баяндун суманд: 22
-Матад суманд: 19
-Баянтүмэн суманд: 12
-Халхгол суманд: 5
-Булган 2
-Чулуунхороот: 4 + өнөөдөр 1 
-Гурванзагал 11 + өнөөдөр 1 
-Чойбалсан өнөөдөр 2 
- Зөөвөрлөгдсөн: 174 +өнөөдөр 1 тохиолдол  байна. 
 
Харин эдгэрсэн 727 иргэн байна. Ойрын 506 иргэн,  дам хавьтлын 527 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 223 нь хөнгөн, 20 нь хүндэвтэр, 2 нь хүнд хэлбэртэй байна. Гэрийн тусгаарлалтад 3196 иргэн, тусгаарлан ажиглах байранд 2204 иргэн байна. 
 
Вакцины 1-р тунд 53111 иргэн, 2-р тунд 45265 иргэн хамрагдаад байна. Сүүлийн 24 цагт Хөлөнбуйрын постоор 595 иргэн орж ирж 930 иргэн гарсан байна. 
Өнөөдөр батлагдсан 19 тохиолдлын 14 нь Хэрлэн суманд бүртгэгджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх