Сэрэмжлүүлэг: Хэрлэн, Улз голуудад 2 иргэн осолдож амиа алджээ

2021/07/29
Сэрэмжлүүлэг: Хэрлэн, Улз голуудад 2 иргэн осолдож амиа алджээ

Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд “Хэрлэн” голд цогцос олдсон тухай дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж 52 настай, эмэгтэй “Хэрлэн” голын хойд талын тогтоол усанд доошоо харсан байдалтай байсныг гаргаж, Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. 

Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 272км-т, сумын төвөөс баруун зүгт 32км-т/ “Улз” голд 2021.07.28-ны өдрийн 06:00 цагийн орчимд  усанд осолдсон тухай дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, 4 автомашинтай эрлийн ажиллагааг зохион байгуулж, 10:35 цагт 32 настай, эмэгтэйн цогцсыг анх осолдсон газраас урд зүгт 1км-т “Улз” голд доошоо харсан байдалтай хөвж байсныг тус сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоор ахлуулсан бүлэг олж, сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна. 

 

Сэрэмжлүүлэг: Хэрлэн, Улз голуудад 2 иргэн осолдож амиа алджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх