Дорнод ирээдүй сангийн тэргүүн Д.Баттулга "Эв нэгдлийн Мөнгөн од" одонгоор шагнууллаа

2021/08/26
Дорнод ирээдүй сангийн тэргүүн Д.Баттулга "Эв нэгдлийн Мөнгөн од" одонгоор шагнууллаа
Дорнод ирээдүй сангийн тэргүүн Д.Баттулга маань Монголын залуучуудын байгууллагын  түүхт 100 жилийн ойн өдөр Монголын залуучуудын байгууллагын тэргүүн дэд шагнал "Эв нэгдлийн Мөнгөн од" одонгоор шагнагдлаа. 
Энэхүү шагналыг Дорнод аймгаас авч байгаа дөрөв дахь залуу болж байна.
Дорнод ирээдүй сан нь Дорнод нутгийнхаа хүүхэд залуусын ирээдүйг гэрэлтүүлж, нутгаа гэсэн сэтгэлтэй мэдлэг боловсролтой ирээдүйн боловсон хүчинг хамтдаа бэлтгэхийн төлөө ажиллаж буй ашгийн бус, залуусын нэгдэл юм. Дараах үндсэн чиглэлүүдээр ойрын ирээдүйн болон алсдаа ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Үүнд,
-Боловсрол
-Эрүүл мэнд
-Соёл урлаг
-Спорт
-Нийгмийн халамж гэсэн чиглэлүүдээр олон бүтээлч ажил хийж байна. 
 
Дорнод ирээдүй сангийн тэргүүн Д.Баттулга "Эв нэгдлийн Мөнгөн од" одонгоор шагнууллаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх