“ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ” чиглэлийн 237 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлнэ

2021/08/26
Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замын ажил олон жил яригдаж байсныг ажил хэрэг болгох үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар батлуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж уг төлөвлөгөөнд “ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ” гэсэн зүүн босоо тэнхлэгийн төмөр замын ажлыг тусгуулсан.
 
Төлөвлөгөөнд тусгагдсан “ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ” чиглэлийн 237 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор шийдвэрлэлээ.
 
Зүүн бүс нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд дэвшүүлсэн төмөр замын ажлын эхлэл тавигдаж байгаа тухай “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г УИХ-ААР БАТЛУУЛАХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН мэдээллээ. 
“ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ” чиглэлийн 237 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлнэ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх