Энэ сард хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно

2021/09/04
Энэ сард хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно

Дорнод аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим  байна.  Хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С–аар сэрүүснэ. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18м/с хүрч ширүүсч болзошгүй хэмээн Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. 

Энэ сард хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх