Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөр хичээн мал өвчилсөн нь тодорхойгүй байна

2021/09/07
Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөр хичээн мал өвчилсөн нь тодорхойгүй байна

Монгол улсад шинээр бүртгэгдээд байгаа үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймгийн 8-9 суманд гараад байна. Малчид иргэдийн хэлж байгаагаар энэ өвчний тархалт нэмэгдэж байгаа ч өнөөдрийн байдлаар хичнээн мал өвчилж хэдий хэр хэмжээнд тархаад байгаа нь тодорхой бус байна. Учир нь Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар үхрийн арьс товруутах өвчний талаар мэдээлэл өгөхгүй, хуулиараа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга өгнө хэмээн тайлбарлаад байна. 

Уг өвчний талаарх мэдээлэл:
Арьс товруутах өвчин вирусээр үүсгэгддэг бөгөөд мал амьтны биед зангилаат арьсны гэмтэл үүсгэдэг. Арьс товруутах өвчний үүсгэгч нь хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгчтэй вирусын нэг төрөлд (Сapripoxvirus, poxviridae) хамаарна. Халдвар шавжаар дамжина, шууд хавьтлаар дамжих магадлал багатай. Энэ өвчин нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд олон улсын худалдааны хориг үүсгэх, эдийн засгийн хохирол учруулах сөрөг нөлөөтэй юм.
Өвчилсөн мал амьтан халуурах, хамар нүдний салст бүрхүүл үрэвсэх, тэжээлийн дуршил буурах, турах, сүүний гарц багасах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлнэ. Хамгийн онцлог шинж тэмдэг нь толгой, хүзүү, нуруу, хөл, дэлэн зэрэг биеийн бүх арьсан дээр зангилаа үүснэ. 
 
ШИНЖ ТЭМДЭГ: Өвчилсөн мал, амьтан халуурах, хамар нүдний салст бүрхүүл үрэвсэх,
тэжээлийн дуршил буурах, турах, сүүний гарц багасах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг
үзүүлнэ. Хамгийн онцлог шинж тэмдэг нь толгой, хүзүү, нуруу, хөл, дэлэн зэрэг биеийн бүх арьсан дээр зангилаа үүснэ.
 
ӨВЧНИЙ ТАРХВАР ЗҮЙН ОНЦЛОГ: Монгол улсад шинээр үүсээд байгаа гоц халдварт Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт анх удаа оношлогдож хил залгаа аймгуудад халдвар тархах эрсдэл үүсээд байна. Үхрийн шилжилт хөдөлгөөн хяналтгүй импортлох, бэлчээрийн малын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, бэлчээр, усны дундын хэрэглээ, мал эмнэлгийн хяналтгүй сүрэг сэлбэлт, үржлийн ажил, үйлчилгээ зэрэг нь энэ өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх гол хүчин зүйл бөгөөд мал, амьтны шилжилт хөдөлгөөн, экспорт, импортыг Мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор хийх нь уг өвчин хил дамжин халдварлах эрсдлээс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болно.
 
ОНОШИЛГОО:
Тархвар зүй, эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүгцийн эмгэг хувирал, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Лабораторийн шинжилгээгээр эцэслэн оношилсон тохиолдолд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
АНХААРУУЛГА: 1. Мал сүрэгт дээрхи өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд МЭҮН-ийн малын эмчид мэдэгдэх. 2. Өвчин оношлогдсон аймаг, сумдаас сүүлийн 1-2 сарын хугацаанд малын шилжилт хөдөлгөөн хийсэн бол Мал эмнэлгийн тасагтаа яаралтай мэдэгдэнэ үү.
 
ЭМЧИЛГЭЭ: Өвөрмөц эмчилгээний арга одоогоор боловсрогдоогүй

 

 

 

Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөр хичээн мал өвчилсөн нь тодорхойгүй байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх