Дорнод: Өнөөдрийн байдлаар 8 сургууль цахимд шилжээд байна

2021/09/07
Дорнод: Өнөөдрийн байдлаар 8 сургууль цахимд шилжээд байна

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн 18 сургууль 5/9-ийн зарчмаар хичээллэж байна. Харин Ковид 19 өвчлөл 1 корпусаас 3-аас дээш ангид тохиолдол бүртгэгдсэн бол цахимд шилжих зарчмын дагуу 8 сургууль цахимд шилжээд байна. 

Сургууль цэцэрлэгт халдвар гарсныг тандалтын багт мэдээлж цаашид танхимаар хичээллэх үү, цахимд шилжих үү гэдгийг БСУГ-тай зөвшилцөж эцэг эхийн саналыг үндэслэн тухайн сумын Онцгой комисс шийдвэр гаргахаар болсныг АОК-оос  мэдэгдлээ. 

Дорнод аймагт хичээл сургууль эхэлснээс хойш халдвар голомтлон гарсан цэцэрлэг сургууль байхгүй, гэр бүлийн хүрээнээс халдварлан сурагчид өвчилж байна. Улмаар ЕБСургууль 5/9-ийн зарчмаар хичээллэж байгаа нь халдвар голомтлон тархахгүй байх боломжтой хэмээн Аймгийн ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг мэдээллээ. 

 

 

Дорнод: Өнөөдрийн байдлаар 8 сургууль цахимд шилжээд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх