Вакцины 2 тунгаа хийлгэснээс хойш 3 сар болсон иргэд 3 дахь тунг хийлгэх боломжтой

2021/09/07
Вакцины 2 тунгаа хийлгэснээс хойш 3 сар болсон иргэд 3 дахь тунг хийлгэх боломжтой

Дорнод аймагт Ковид 19-ын эсрэг вакцины 1-р тунд 54269 иргэн, 2-р тунд 53663 иргэн хамрагдаад байна. Харин 8-р сарын 31-нээс хойш вакцины 3-р тунг хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2975 иргэн хамрагджээ.

Вакцины 3-р тун буюу сэргээх тунг коронавирүсээр өвдөөд эдгэсэн бол хийлгэх шаардлагагүй гэж байгаа юм. 

Сэргээх тунг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэх бөгөөд 2-р тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа болсон бол хийлгэнэ. 

Өнөөдрийн байдлаар Вероцелл вакцины нөөц хангалттай, Файзер вакцины 9000 хүн тун нөөцтэй байна. Үүнээс файзер вакцины 6000 хүн тунг сумд болон аймгийн төв дээр 55-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдэд хийх шийдвэр өнөөдрийн Онцгой комиссын хуралдаанаас гарчээ. Гэхдээ иргэд өөрийн сонголтоор 3-р тундаа Файзер, Вероцелл вакцины аль нэгийг сонгон хийлгэж болох юм. 

Судалгаагаар иргэд Файзер вакцинд хамрагдах хүсэл сонирхол давамгайлж байгаа бөгөөд одоогоор 1 цэг дээр вакцинжуулалт хийж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Вакцины 2 тунгаа хийлгэснээс хойш 3 сар болсон иргэд 3 дахь тунг хийлгэх боломжтой   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх