Цагаан зээрэнд шүлхий оношлогдсон, харин мал сүрэгт шүлхий өвчин халдварлаагүй тайван байна

2021/09/23

Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар сумдад цагаан зээр олноороо үхэж хорогдож байна. Үхсэн зээрийн сэг зэмийг устгах ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын 3 баг гүйцэтгэж байна.

Үхэж хорогдсон зээрийн  нарийн тоо судалгаа гарах боломжгүй, харин өнөөдрийн байдлаар Гурванзагал суманд 500 орчим цагаан зээрийн сэг зэмийг устгаад байгаа юм.

Цагаан зээр доголох шинж тэмдэгтэйгээр үхэж байгаа бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын төв лабораторид явуулсан дээжид хийсэн шинжилгээгээр шүлхий өвчин гэж оношлогджээ. 

Харин мал сүрэгт шүлхий өвчин оношлогдоогүй тайван байна. 

Цагаан зээрэнд шүлхий оношлогдсон, харин мал сүрэгт шүлхий өвчин халдварлаагүй тайван байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх