Үндэсний шилдэг 50 багшид шалгарсан 12-р сургуулийн 3 багшийг урамшууллаа

2021/10/04
Үндэсний шилдэг 50 багшид шалгарсан 12-р сургуулийн 3 багшийг урамшууллаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сантай хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш нарын шалгаруулалтын нэгдүгээр шатанд улсын хэмжээнд 50 багш тодорсон.

Дорнод аймгаас шилдэг 50 багшид Хэрлэн сумын 12-р сургуулийн 3 багш шалгарсан юм. 12-р сургуулийн Түүх нийгэм судлалын багш  Гантөмөрийн Бадамханд, Бага ангийн багш Донровын Оюумаа, Англи хэлний багш Гончигийн Энхтуяа нар шалгарч үлдээд байна. Үндэсний хэмжээний шилдэг 50 багшид шалгарсан 12-р сургуулийн 3 багшид УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хувийн зүгээс нотебүүк гардуулж амжилт хүслээ.

Шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм.

 

Үндэсний шилдэг 50 багшид шалгарсан 12-р сургуулийн 3 багшийг урамшууллаа  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх