Старт-ап хөтөлбөрийн эхний шатанд 4 баг шалгараад байна

2021/10/14
Старт-ап хөтөлбөрийн эхний шатанд  4 баг шалгараад байна

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих Старт-ап хөтөлбөрт 14 бүлэг хамрагдсанаас 8 бүлэг санаагаа танилцуулж шүүгчдийн оноогоор 4 бүлэг хурдасгуур арга хэмжээнд оролцож байна. Үүнд, 

  1. “Өд” – Дотуур хувцас үйлдвэрлэл
  2. “Үүдэн тэнгэр” – Гэр бүлийн амралт
  3. “No stress” – Алжаал тайлах төв
  4. “Хэрлэн голын алим” – Нутагшсан сортын алим, чавганы мод үржүүлэх багууд шалгараад байгаа бөгөөд 4 долоо хоногийн хугацаатай хурдасгуур арга хэмжээнд хамрагдсаны дараа ахин сонгон шалгаруулалт хийж нэг бүлэгт 10 сая төгрөгийг эргэн төлөлтгүй олгоно. Мөн сонгон шалгаруулалтаар эхний 3 бүлэг улсын хэмжээнд зохион байгуулагдах Стар-ап арга хэмжээнд оролцох эрхтэй болно. 

 

Старт-ап хөтөлбөрийн эхний шатанд 4 баг шалгараад байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх