Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эдийн засагч нарт танилцуулжээ

2021/10/30
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эдийн засагч нарт танилцуулжээ

Монголбанк мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтэн, судлаач нарт танилцуулж, нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлогын талаар тайлбарлав. УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад буй баримт бичгийн төсөлд Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээнээс гадна тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ногоон эдийн засаг зэрэг Монгол Улсын дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын зорилтууд тусгагдсанаараа онцлог болж байна. Баримт бичгийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд уулзалтын төгсгөлд салбарын мэргэжилтнүүдийн асуултад хариулж, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэв хэмээн Дорнод аймаг дахь Монголбанкны салбараас мэдээллээ. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эдийн засагч нарт танилцуулжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх