Монголбанк: 10 дугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авлаа

2021/11/02
Монголбанк: 10 дугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны 10 дугаар сард 3.2  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 10 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 10 дугаар сард 162,456.30 төгрөг байв.

 

 

Монголбанк: 10 дугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх