Дорнод ирээдүй сан ОУХМ Г.Ганцэцэгт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

2021/11/17
Дорнод ирээдүй сан ОУХМ Г.Ганцэцэгт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

11-р сарын 26-28-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод болох жудо бөхийн их дуулга тэмцээнд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул , жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г. Ганцэцэг 52 кг-ын жинд барилдах юм байна.

Дэлхийн 43 улсын тамирчин  оролцох энэхүү тэмцээнд оролцож байгаа тамирчин Г.Ганцэцэгийг Дорнод ирээдүй сангийн хамт олон дэмжиж 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

ОУХМ Г.Ганцэцэгийн тухайд, Жудо бөхийн спортоор 2012 оноос хичээллэж эхэлсэн, 2016 оноос эхлэн Монгол улсын жудо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Суралцах хугацаандаа Олон улсын тэмцээн, Улсын аварга, аймаг, бүс, оюутны болон бусад олон тэмцээн уралдаанд жу-до, самбо, кураш бөхийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож ирсэн байна. 

Дорнод ирээдүй сан ОУХМ Г.Ганцэцэгт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх