Ирэх онд 11-р баг гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно

2021/12/04
Ирэх онд 11-р баг гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно

Хэрлэн сумын 11-р баг 2018 онд байгуулагдсан шинэ баг. Тус багт 956 өрхийн 3341 хүн амьдарч байна. Нийт өрхийн 64 хувь нь буюу 600 гаруй өрх гэр хороололд амьдардаг юм.

2019 оноос эхлэн гэр хорооллын гудамж талбайг гэрэлтүүлэх ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 70 хувийг нь гэрэлтүүлэгтэй болгоод байна. Ирэх онд 5-6 гудамжинд гэрэлтүүлэг тавихаар төлөвлөжээ. Ингэснээр тус багийн гэр хороолол бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. 

 

Ирэх онд 11-р баг гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх