"Найргийн даага 30 жилд" наадам боллоо

2021/12/04
"Найргийн даага 30 жилд" наадам боллоо

Дорнод их сургууль байгуулагдсан цагаасаа яруу найргийн наадмыг тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ жил тус сургуулийн 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд "Найргийн даага 30 жилд" яруу найргийн наадмыг тус сургуульд одоо сурч байгаа оюутнууд болон төгсөгчид, лицей сургуулийн сурагчдыг хамруулж байгаагаараа онцлогтой. 

"Найргийн даага 30 жилд" яруу найргийн наадамд 50 гаруй оюутан төгсөгчид оролцож тэргүүн байранд Санжмятавын Нарантуяа, 2-р байранд Баттөрийн Нарангэрэл, 3-р байранд Энхжаргалын Цэцэгдарь, 4-р байранд Батцэнгэлийн Содцэцэг шалгарсан байна. 

Мөн 30 жилийн хугацаанд яруу найргийн наадамд тэргүүн байруудын 40 гаруй найрагчийн 120 гаруй бүтээл бүхий  "Оюутан нас хайрын аялгуу" ном бүтээсэн байна. 

 

"Найргийн даага 30 жилд" наадам боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх