ХХҮГ-ын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

2021/12/09
ХХҮГ-ын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчдын дунд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
 
Сургалтаар хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, шинээр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг хүргэх юм.
 
Мөн хөдөлмөр, халамжийн талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, 2022 оноос мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэл,
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн талаарх мэдээллийг ажилтан албан хаагч нарт хүргэнэ. Сургалтанд тус газрын 50 орчим албан хаагчид хамрагдлаа. 
ХХҮГ-ын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх