Улсын аварга малчдыг танилцуулж байна: ЦОГИЙН ОТГОНБААТАР

2022/01/27
Улсын аварга малчдыг танилцуулж байна: ЦОГИЙН ОТГОНБААТАР

Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Цог овогтой Отгонбаатар нь 1956 онд  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 багийн нутаг “Гурваны булаг “ гэх газарт  малчин Хүүхэн овогтой Цогийн отгон хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1964 онд  Баянтүмэн сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн суралцаад 1968 онд 4 дүгээр анги төгсөөд, аавынхаа малч, хөдөлмөрч ухааныг өвлөн залгамжлах зорилгоор малчин болсон. 

           

Малчин Ц.Отгонбаатар нь 1979 онд түүний эхнэр Сээрэв овогтой Гажидтай гэр бүл болж өрх тусгаарлан гал голомтоо бадрааснаар 4 хүү 1 охинтой эдүгээ 5 хүүхдийн аав, ээж болж өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн.

Тэрээр 2004 онд Байгаль орчин, дархан газрын чиглэлээр 14 малчин өрхтэй нөхөрлөл байгуулан ахлагчаар одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Нөхөрлөлийн гишүүдтэйгээ булгийн эх хашиж хамгаалах, зэрлэг ан амьтдыг хамгаалах, бэлчээрээ хамгаалах, үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд нөхөрлөлийн гишүүдээ манлайлан удирдан хөдөлмөрлөж байгаа тэргүүний удирдагч юм. Нөхөрлөлийн шугамаар 2008 онд АНУ-д зэрлэг амьтдын хамгаалах чиглэлээр туршлага судлан нөхөрлийн гишүүд болон нутаг орондоо ирж үзэж харсан туршлагаасаа хуваалцсан байна.   2021 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 баг Хотонт гэх газарт аргал холоос гүйж ядарсан байдалтай эвэрнээс нь цус гарсан, хүнд хөөгдсөн гэмтсэн байдалтай байхад олж “Сачин овоо” ХХК-ны малын эмч О.Үзэсгэлэн, байгаль орчны газарт мэдээлэл өгч, эмчийн үзлэг эмчилгээ хийлгэж 4 сарын хугацаанд арчилж тэнхрүүлэн Хөлөнбуйр суманд аваачиж байгальд нь байршуулан тавьжээ. 

Ц.Отгонбаатар нь мал сүргээ жилийн 4 улиралд отор нүүдэл хийж, бэлчээр сайтай нутаг сонгон таван хошуу мал сүргээрээ тал хээр, хангай, говийг хослуулан нүүдэлж явна. Үүний үр дүнд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч яваа нэгэн.

                       

Ц.Отгонбаатарын ажилч, хичээнгүй, хөдөлмөрч зан чанарыг төр засгаас өндөрөөр үнэлэн дараах шагналуудаар шагнасан байна. Үүнд:

            - 1978,1979,1980,1986,1988,1990 онуудын тарга хүчний 6 удаагийн аварга

            - VI-р 5 жилийн гавшгайч алт, мөнгөн медаль

            - 60, 70, 80-н жилийн ойн медаль

           - 2002 онд зэвсэгт хүчний 327-р ангийн 5 жилийн ойн тэмдэг

            - 2003 онд Дорнод аймгийн алдарт уяач №21

            - 2008 онд шилдэг татвар төлөгч

            - 2011 онд АН-ын 90 жилийн ойн медаль

            - 2013 онд Тосон хулстайн БНГ-ын 15-н жилийн ойн талархал

            - 2013 Баянтүмэн сумын оны шилдэг малчдын бүлэг

            - 2014 онд Монголын МСУХ-ны уяачын алдар

            - 2015 Баянтүмэн сумын эрүүл мэндийн 60-н жилийн хүндэт тэмдэг

            - 2015 онд ММСУХ-ны 20 жилийн хүндэт тэмдэг

            - 2016 онд “Сумын аварга малчин”

            - 2017 онд “Аймгийн аварга малчин”

            -2019 онд Баянтүмэн сумын 60-н жилийн ойн тэмдэг

            - 2019 онд Халх голын 80-н жилийн ойн медаль

            - 2019 онд Хөдөлмөрийн хүндэт медаль №56766

            - 2020 онд Монголын мал аж ахуйн академийн “ Мал аж ахуйн хүндэт профессор”

Улсын аварга малчдыг танилцуулж байна: ЦОГИЙН ОТГОНБААТАР  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх