Ойрын өдрүүдэд хур тундас орж, цасан шуурга шуурна

2022/04/24
Ойрын өдрүүдэд хур тундас орж, цасан шуурга шуурна
Дорнод аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
МАЛЧИД АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: 25, 26-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи баруун хойноос 8-13м/с, баруун болон баруун өмнөд хэсгээр 13-18м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Дорнод аймгийн нутгаар: 25, 26-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10м/с, 25, 26-нд баруун болон баруун өмнөд хэсгээр 13-18м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө хугацааны эхээр 5-10 градус, бусад хугацаанд 15-20 градус дулаан байна.
 
Чойбалсан хот орчмоор: 25, 26-нд хур тунадас, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Хугацааны эхээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд хур тундас орж, цасан шуурга шуурна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх