Чойбалсан хотын ус хангамж 6 цагийн турш бүрэн зогсоно

2022/04/24
Чойбалсан хотын ус хангамж 6 цагийн турш бүрэн зогсоно
Дорнод Нийтийн Аж Ахуй ОНӨААТҮГ-аас 4 сарын 20-ны өдрөөс эхлэн Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг угаах ажил зохион байгуулж байгаа.
Тус ажлын хүрээнд ус нөөцлөх савны түвшинг бариулахаар энэ сарын 24-25-нд шилжих шөнө  буюу 01:00-06.00 цагийн хооронд хотын ус хангамжид бүрэн зогсолт хийх тул иргэд оршин суугчдын дээрх хугацаанд усаа нөөцөлж авахыг анхаарууллаа. 
Харин ус ирсний дараа шугамын зэв, хаг ихээр хөдлөх болохыг Дорнод НАА-аас мэдэгдээд байна.  
 
Чойбалсан хотын ус хангамж 6 цагийн турш бүрэн зогсоно  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх