5-р сард олон жилийн дунджаас дулаан болох төлөвтэй байна

2022/05/01
5-р сард олон жилийн дунджаас дулаан болох төлөвтэй байна

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан. Хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарынг температур өмнөх үеэс 3–5°С–аар дулаарна.

Харин хоёрдугаар арав хоногийн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи сэрүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15-17м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй хэмээн Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

5-р сард олон жилийн дунджаас дулаан болох төлөвтэй байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх