"Үйлдвэрчин түмний дуулал" урлагийн наадам зохион байгуулагдлаа

2022/05/09
"Үйлдвэрчин түмний дуулал" урлагийн наадам зохион байгуулагдлаа

Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулагдсан "Үйлдвэрчин түмний дуулал" ажилтны урлагийн наадам-2022 зохион байгуулагдлаа.

 Уралдаанд холбооны арван гишүүн байгууллага оролцож мэндчилгээ, хамтлаг дуу, гоцлол дуу, хамтлаг бүжиг, гоцлол бүжиг, жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн гэх  7 төрөлд өрсөлдсөн байна.

"Үйлдвэрчин түмний дуулал" наадмын Тэргүүн байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэг, дэд байранд Дорнод аймгийн Эмнэлгийн ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хороо, гутгаар байранд Дорнод Бүсийн Эрчим Хүчний систем ТӨХК,  тусгай байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын ҮЭ-ийн холбоод тус тус шалгарчээ.

Түүнчлэн төрөл тус бүр шилдэг үзүүлбэрүүдийг шалгаруулсан байна. Үүнд:

  • "Шилдэг мэндчилгээ"- Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэг
  • "Шилдэг хамтлаг дуу"- Дорнод аймгийн Дашбалбар сум
  • "шилдэг гоцлол дуу"- Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэг Г.Ганбат
  • "Шилдэг хамтлаг бүжиг" - Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургууль
  • "шилдэг гоцлол бүжигчин"- Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэг Б.Сүрэнцэцэг
  • "Шилдэг жүжигчилсэн тоглолт" -Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК тус тус шалгарлаа. 
"Үйлдвэрчин түмний дуулал" урлагийн наадам зохион байгуулагдлаа  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх