Зорилтот бүлгийн 400 өрхөд ажлын байр бий болгох хөтөлбөр хэрэгжиж байна

2022/05/18
Зорилтот бүлгийн 400 өрхөд ажлын байр бий болгох хөтөлбөр хэрэгжиж байна

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс “Нэг өрх-нэг ажлын байр 2021-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх юм. Үүнд:

  • Зорилтот 100 өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлээгүй иргэний судалгааг гаргаж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Судалгаа,мэдээлэлд үндэслэж хөтөлбөрт хамрагдсан өрх иргэний эрэлт, хэрэгцээ, санал, санаачилгад тулгуурлан ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжлийн болон хөдөлмөрийн харилцаа, хувь хүний төлөвшилтийн сургалтад хамруулах, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээг үзүүлэх;
  • Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн болон бусад орон нутгаас зарлаж байгаа ажлын байрны захиалгад тулгуурлан хөтөлбөрт хамрагдсан өрхийн иргэдийг ажилд зуучлах;
  • Сонгогдсон зорилтот өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа иргэдийг бичил, өрхийн үйлдвэрлэл явуулах ажлын байраар хангах, санхүүгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна.
Зорилтот бүлгийн 400 өрхөд ажлын байр бий болгох хөтөлбөр хэрэгжиж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх