6 дугаар сард хур тунадас олон жилийн дунджаас бага байна

2022/06/04
6 дугаар сард хур тунадас олон жилийн дунджаас бага байна

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна. 

Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С–ээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1–2°С-ээр хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй хэмээн Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

6 дугаар сард хур тунадас олон жилийн дунджаас бага байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх