ЭЕШ-д 800 оноо авсан 8 сурагчийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулна

2022/06/27
ЭЕШ-д 800 оноо авсан 8 сурагчийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулна

2016 оноос эхэлж Дорнод аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр, бэлтгэсэн багшийг 500 мянган төгрөгөөр урамшуулдаг болсон. Энэ жил  4 хичээлээр  8 сурагч 800 оноо авсан байна. Үүнд, монгол хэлний хичээлээр 2 сурагч, англи хэлний хичээлээр 2 сурагч, орос хэлний хичээлээр 1 сурагч, нийгмийн ухааны хичээлээр 2 сурагч байна. 

Улсын хэмжээнд Монгол хэлний хичээлээр 800 оноотой 2 аймаг байгаагийн нэг нь Дорнод. 

Мөн ЭЕШ-д тэргүүлсэн сургуулийг 2 сая төгрөгөөр, 10 хичээлийн судлагдахуунаас дундаж үнэлгээгээ ахиулж, арга зүйгээ дээшлүүлсэн мэргэжлийн бүлэгт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Өнгөрсөн онд Баяндун сумын ЕБС  2 сая төгрөгийг урамшуулал авсан бол нийгмийн ухаан, химийн хичээлийн мэргэжлийн бүлэг тус бүр сая төгрөгийн урамшуулал авч арга зүй сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байна. Одоогоор энэ жилийн ЭЕШ-ын дүн мэдээ хараахан эцэслэгдээгүй байна. 

ЭЕШ-д 800 оноо авсан 8 сурагчийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх