Тун Гуан Майнз компани гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдан авснаас болж ажилчид нь хордов уу?

2022/07/19
Тун Гуан Майнз компани гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдан авснаас болж ажилчид нь хордов уу?

Тун Гуан Майнз компанийн ажилчид хоолны хордлогод ороод багагүй хугацаа өнгөрч байна. Ажилчид махнаас болж хордлогод орсон байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Учир нь баяр наадмын үеэр нийлүүлсэн үхрийн мах болгосны дараа улайж ямар ч амтгүй, эвгүй үнэртэй байжээ. Гурав хоногийн дараагаас ажилчид хордлого өгч эхэлсэн бөгөөд дээрх махны үлдэгдлийг мах нийлүүлсэн хүнд буцаан өгсөн байна. 

Тухайн мах нь гарал үүслийн гэрчилгээгүй байжээ. Үхрийн арьс товруутах өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгийн хэмжээнд үхрийн мах худалдан борлуулахыг 7-р сарын 20-нийг хүртэл хориглосон. Тиймээс гарал үүслийн гэрчилгээгүй 600 орчим кг мах нийлүүлсэн байж. 

Ажилчид нь хордлого өгөөд байхад Тун Гуан Майнз компани ямар нэгэн арга хэмжээ аваагүй удаажээ. Улмаар 2 хоногийн өмнөөс хувийн эмнэлэгт үзүүлж эхэлсэн байна. Уг нь бол энэ тохиолдолд буюу нийтийг хамарсан хордлогын үед ЭМГ, МХГ-т мэдэгдэх ёстой ч энэ үүргээ тус компани биелүүлсэнгүй. 

Тус компанийн гал тогооны нөхцөл байдлыг доорх видеоноос үзнэ үү. 

 

 

 

Тун Гуан Майнз компани гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдан авснаас болж ажилчид нь хордов уу?   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх