8 дугаар сард олон жилийн дунджаас 1–2°С–ээр дулаан байна

2022/08/01
8 дугаар сард олон жилийн дунджаас 1–2°С–ээр дулаан байна

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дундажаас 1–2°С–ээр дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–2°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ хэмээн Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

8 дугаар сард олон жилийн дунджаас 1–2°С–ээр дулаан байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх