Эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг нийслэлийн дүүрэг бүрт зохион байгуулж эхэллээ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлээд байна.
2026 онд 2843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аяныг 2026 оны зургаадугаар сарын 10-19 өдрийн 09:00-16:00 цагийн хооронд хуваарийн дагуу дүүрэг бүрт зохион байгуулах юм байна.
Газар дээрээ 2-30 жил амьдарсан, өмчлөх боломжтой 99,517 нэгж талбарын мэдээллийг Газрын албанд ирүүлсэн тул газрын кадастрын мэдээллийн системд утасны дугаар нь бүртгэлтэй 37,714 газар эзэмшигч иргэнд зурвас илгээх зэрэг ажлыг аяны хүрээнд зохион байгуулж байна.