© 2026 Nomadz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.

“Хөх баавгай” фестиваль долдугаар сард Хөвсгөл аймагт болно

Монголын хамгийн үзэсгэлэнт байгальтай бүсүүдийн нэг болох Хөвсгөл нуурын сав газарт энэ зуны онцлох хөгжмийн арга хэмжээ болох “ХӨХ БААВГАЙ” FESTIVAL 2026 долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мөрөн хотноо зохион байгуулагдах гэж байна.

Байгаль, аялал жуулчлал, соёл урлаг, орчин үеийн хөгжмийн урсгалыг нэг дор цогцлоосон энэхүү фестиваль нь Монголын өнцөг булан бүрээс ирэх залуус, аялагчид, хөгжим сонирхогчдыг Хөвсгөлийн цэнхэр хязгаарт нэгтгэхээрээ онцлог юм.

Гурван өдрийн турш үргэлжлэх фестивалийн тайзнаа эхний өдөр Монгол Улсын Ардын жүжигчин Самандын Жавхлан үндэсний урлаг, эх оронч үзэл, монгол ахуйг илэрхийлсэн тоглолт, хоёр дахь өдөр Монголын хип хоп урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн “ICE TOP” болон “DIGITAL” хамтлагууд нэг тайзан дээр анх удаа хамтарсан тоглолтоо толилуулах бол гурав дахь өдөр DESANT, BIG GEE тэргүүтэй орчин үеийн реп, хип хоп урлагийн шилдэг төлөөлөгчид, залуу үеийн уран бүтээлчид, DJ нарын өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт болно.

“ХӨХ БААВГАЙ” FESTIVAL нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ биш. Энэ бол Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэн, зуны аялал, найз нөхдийн дурсамж, амьд хөгжмийн эрч хүчийг нэгэн дор мэдрэх гурван өдрийн аялал бөгөөд Хөвсгөлийн сэрүүн салхи, уулс нуруудын дунд мянга мянган хүмүүс нэгэн хэмнэлээр амьсгалж, зуны хамгийн тод дурсамжаа бүтээх мөч ойртож байна.

Share this:

Leave a comment:

Top