Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны шийдвэрээр 16-17 насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах ажил 6-р сарын 18-наас Дорнод аймагт эхэлсэн. Эдгээр насны 2169 хүүхэд байгаагийн 1176 нь Хэрлэн сум буюу аймгийн төвд амьдардаг үлдсэн нь хөдөө сумдад байгаа хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар 16-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтад нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 25 хувь нь хамрагдаад байна.
Маргааш буюу энэ сарын 23наас эхлэн сумдын хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү вакцин нь 6 хүн тунтайгаар савлагдсан тул вакцин хийлгэх хүний тоо 6 хүрсэн тохиолдолд задалдаг тул зарим тохиолдолд хүлээлгэх явдал гарч байгааг тодотголоо.
16-17 насны хүүхдүүд вакцинд хамрагдахдаа эцэг, эх, асран хамгаалагчийн хамт ирж, зөвшөөрлийн хуудас бөглөн хамрагдаж байна.