Петро Матадад газар олгосон шийдвэрээ Матадын төлөөлөгчид эргэн харна

2020/02/05
Петро Матадад газар олгосон шийдвэрээ Матадын төлөөлөгчид эргэн харна

Эргэн сануулвал, Дорнод аймгийн Матад сумын 6-р багийн нутагт хууль бусаар газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан Петро Матад компанитай аймаг, сум, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй тэмцэж өнгөрсөн 12-р сард газрыг албадан чөлөөлсөн. Гэтэл дээрх үйлдэлтэй зэрэгцэн  2019 оны 11-р сарын 29 нд Матад сумын ИТХ хуралдаж 2020 онд Петро Матад компанид 6 байршилд кэмпийн зориулалтаар газар олгохыг дэмжсэн нь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Улмаар 2020 оны 1-р сарын 8-ны өдөр Матад сумын төвд болсон жагсаалын үеэр дээрх шийдвэрээ цуцлахыг иргэдийн зүгээс шаардсан. Шаардлагын хүрээнд 1-р сарын 22-ны өдөр Матад сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж Петро Матадад газар олгосон асуудлыг дахин ИТХ-аараа хэлэлцэхийг дэмжсэн. Тус сумын ИТХ 1-р сарын 30нд хуралдахаар тов зарлагдсан байсан ч коронавирүсийн хорио цээртэй холбоотойгоор 3-р сарыг хүртэл хойшилжээ. 

Петро Матадад газар олгосон шийдвэрээ Матадын төлөөлөгчид эргэн харна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх