Хятад иргэдийг Чойбалсан зочид буудалд тусгаарлалаа

2020/07/22
Хятад иргэдийг Чойбалсан зочид буудалд тусгаарлалаа

Чойбалсан дулааны цахилгаан станцыг 50 мбт-аар өргөтгөх ажлыг  БНХАУ, Монгол улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж  БНХАУ-ын ТВЕА групп тендерт шалгараад байсан. Тус станцын өргөтгөлийг  БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая америк долларын зээлээр барих бөгөөд 10 жилийн хугацааанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх бөгөөд 250 гаруй хятад ажилчид ажиллана гэдгийг өнгөрсөн оны 11-р сард шав тавих ёслолын үеэр хэлж байсан. Тэгвэл өнөөдөр эхний ээлжийн инженер техникийн ажилчид болох 31 хятад иргэн Замын-Үүдийн боомтоор нэвтрэн Дорнодод  ирж Чойбалсан зочид буудалд тусгаарлагдлаа. Тэднийг 21 хоногийн хугацаанд тусгаарлаад дахин шинжилгээ авах юм байна. 

Хятад иргэдийг Чойбалсан зочид буудалд тусгаарлалаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх