Сүүлийн 24 цагт коронавирүсийн 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021/07/11
Сүүлийн 24 цагт коронавирүсийн 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн дотор  Дорнод аймагт коронавирүсийн халдварын 15 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан 850 тохиолдол боллоо. Гэрийн тусгаарлалтад 2169 иргэн, тусгаарлан ажиглах байранд 2105 иргэн байна. 
 
Өнөөдөр Хэрлэн суманд 10 тохиолдол, Хөлөнбуйр суманд 1, зөөвөрлөгдсөн 4  тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 
 
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл,
- Хэрлэн суманд: 522+ өнөөдөр 10
- Хөлөнбуйр суманд: 4+ өнөөдөр 1 
- Цагаан-Овоо суманд: 52
-Дашбалбар суманд: 6
-Баян-Уул суманд: 12
-Сэргэлэн суманд: 24
-Баяндун суманд: 22
-Матад суманд: 19
-Баянтүмэн суманд: 12
-Халхгол суманд: 5
-Булган 2
-Чулуунхороот: 2
-Гурванзагал 3 
- Зөөвөрлөгдсөн: 150 +өнөөдөр 4 тохиолдол  байна. 
 
Харин эдгэрсэн 611 иргэн байна. Ойрын 793 иргэн,  дам хавьтлын 879 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 209 нь хөнгөн, 24 нь хүндэвтэр, 1 нь хүнд хэлбэртэй байна. 
 
Вакцины 1-р тунд 53111 иргэн, 2-р тунд 45265 иргэн хамрагдаад байна. Сүүлийн 24 цагт Хөлөнбуйрын постоор 1442 иргэн орж ирж 420 иргэн гарсан байна. 
Сүүлийн 24 цагт коронавирүсийн 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх