Энэ сарын 20,21-ний өдрүүдэд 31-36 градус хүртэл хална

2021/07/19
Энэ сарын 20,21-ний өдрүүдэд 31-36 градус хүртэл хална

Малчид, ард иргэдийн анхааралд, 7-р сарын 20,21-ний өдрүүдэд 31-36 градус хүртэл халах тул бага насны хүүхдээ гэрээс гаргахгүй байж наршилтаас хамгаалахыг онцгойлон анхааруулж байна. 

Цаашлаад энэ 7 хоногийн дунд үеэс ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ.

Дорнод аймгийн нутгаар: 19-нд Халхголын сав нутгаар, 21-нд нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд бүх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун хойноос 4-9м/с, борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан, 20, 21-нд шөнөдөө 17-22 градус, өдөртөө халж 31-36 градус дулаан байна.

Чойбалсан хот орчмоор: 22, 25-нд бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун хойноос 4-9м/с, борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан, 20, 21-нд шөнөдөө 17-22 градус, өдөртөө халж 31-36 градус дулаан байна гэж Дорнод аймгийн УЦУОШТ-аас мэдээллээ. 

 

 

 

 

 

Энэ сарын 20,21-ний өдрүүдэд 31-36 градус хүртэл хална   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх