ХӨДӨӨГИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2023/12/06
ХӨДӨӨГИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөдөөгийн багш нарын ХХ спортын наадамд волейболын төрөлд хүрэл медаль хүртэж амжилттай оролцсон багш нарын багийг хүлээн авч уулзаж баяр хүргэв.
Уулзалтаар багш нарын саналыг сонсож хүүхэд хамгаалал, хичээлийн бус цагаар явуулж буй сургалт дугуйлангийн цагийн хуваарийг зохицуулах, багшийн хөгжил, нийгмийн баталгааг дэмжих төслийг хэрэгжүүлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.
"Хөдөөгийн багш нарын спортын XX наадам" 2023 “НӨХӨРЛӨЕ-ОРОЛЦЪЁ-МАНЛАЙЛЪЯ” уриан дор 2023 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм.
ХӨДӨӨГИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх