БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2023/12/19
БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр Зүүн бүсийн Эрүүл мэндийн тулгуур төв болох Бүсийн оношилгоо эмчилгээний төв 2023 оны тайлант хурлаа хийлээ.
 
Энэ онд Аймгийн Засаг даргын санаачилгаар анх удаа ачаалал ихтэй дотор, мэс заслын тасгуудад “Эмчийн туслах” төслийг хэрэгжүүлж эмчийн ачаалал 2 дахин буурсан бодит үр дүнд хүрээд байна. Түүнчлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг дэмжих зорилготой “БИ СУВИЛАГЧ” болзолт уралдааныг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах гадаадын урт богино хугацааны сургалт зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд 52 мэргэжилтэнг ОХУ, АНУ, Япон, Казакстан, Тайвань, БНСУ, Вьетнам, Малайз, Тайланд, БНХАУ зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэхэд дэмжин ажиллаж байгаа юм. 
БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх