Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна

2023/12/21
Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна
1. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч нийт нутгийн 30 хувь нь цагаан зудтай, 68 хувь нь цагаанаар зудархуу болсон тул холбогдох мэргэжлийн байгууллага болон сумдын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, зудтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах зорилгоор аймгийн хэмжээнд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагаас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
2. Зудын гамшгийн үед малчид, иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн дизель түлшний зайлшгүй хэрэгцээг хангах, боломжит нөөцийг тэгш хуваарилах зорилгоор шатахууны томоохон хэрэглэгчид буюу уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн шатахууны хэрэглээг 2023 оны 1 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх өдрийн болон сарын дундаж хэрэглээтэй уялдуулан үе шаттайгаар, хоногт 5 хувиар, цаашид дундаж хэрэглээний 70 хувь хүртэл бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд, түүний удирдлагад,
3. Газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүрэх хүртэлх хугацаанд Эрээнцав боомтоор импортоор орж ирсэн авто бензин, дизель түлшийг зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгаас бусад аймаг, орон нутаг, Улаанбаатар хот руу тээвэрлэхийг хязгаарлах, бөөний агуулах болон Шатахуун түгээх станцаас тусгай зөвшөөрөл бүхий шатахуун түгээх станцад нийлүүлэхээс бусад зорилгоор жижиг, дунд оврын хувийн болон аж ахуйн нэгжийн цэнэглэгч цистерт авто бензин, дизель түлш худалдан борлуулахгүй байхыг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд, түүний удирдлагад,
4. Дээрх зохицуулалтын хүрээнд уул уурхай, газрын тосны томоохон аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж ажиллахыг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д,
5. Дизель станц ашиглаж буй уул уурхай, газрын тосны томоохон аж ахуйн нэгжүүдийн шатахууны хэрэглээг үе шаттай бууруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбогдуулан айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, цахилгаан эрчим хүч хэмнэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд уриалсугай.
6. Зудын гамшгийн үед аймаг, сумын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг малчид, мал бүхий иргэд, (байгалийн хадлан, үйлдвэрлэлийн тэжээл, хивэг)-ний зайлшгүй хэрэгцээг хангах, боломжит нөөцийг тэгш хуваарьлах зорилгоор өвс, тэжээл үйлдвэрлэл эрхлэгчид буюу өвс, тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь иргэдийн өвс, тэжээлийн тээвэрлэлтийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас бусад аймгийн хэмжээнд хандлан тэжээлийн нөөцийг 30-аас доошгүй хувийг орон нутгийн иргэдэд зах зээлийн үнээс хямдралтайгаар худалдан борлуулах,
7. Цаг агаарын хүчтэй үзэгдлийн улмаас өвөлжилт хүндэрсэн сумдын олон тооны мал сүрэг уруудаж хилийн зурвас бүс нутагт орсон нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “Тухайн уруудсан мал сүргийг хилийн бүсэд тодорхой хугацаанд оторлуулах зохицуулалтыг хийж” хил хамгаалах үйл ажиллагаанд зөрчил үүсгэхгүй байх зудыг эрсдэл, хохирол багатай даван туулах зорилгоор сум, багийн Засаг дарга, Хилийн цэргийн салбарын захирагч, малчин иргэд хооронд гурван талт гэрээ байгуулж ажиллах зэрэг шийдвэрүүд тус тус гарлаа.
Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх